Өмнөд Солонгосын дугуйн спортын тамирчин хоёр дахь алтан медалиа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-08-24 18:04:56
ЖАКАРТА. /Asiangames2018.id/. Индонези улсын Субан хотод баасан гарагт болсон эмэгтэйчүүдийн дугуйн спортын уралдаанд Өмнөд Солонгосын тамирчин На А Реюм эхний байрт шалгарч, энэ удаагийн Азийн  спортын наадмаас хоёр дахь алтан медалиа хүртсэн байна.

На А Реюм 18.7 километр замыг 31 минут 57.10 секундын хугацаанд туулсан нь хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэн болсон Японы тамирчин Эри Ёнаминэгээс 0.16 секундын өмнө ирсэн гэсэн үг юм. Тэдний араас Хятадын Хонконгийн тамирчин Вин И Леун ирж, хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

БНСУ улс нь 20 алт, 23 мөнгө, 28 хүрэл медальтайгаар багуудын чансааны жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байгаа билээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ