БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-10 10:30:49
twitter.com/Nyamkanmk
ЛОНДОН. /ВВС/. БНАСАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цэргийн парадад тив алгасагч баллистик пуужингийн системийг оролцуулаагүй гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

Үүнээс гадна БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун арга хэмжээний үеэр үг хэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй нь тус улс цөмийн зэвсгээс ангижрах амлалтаа биелүүлэх төлөвтэй байгааг илтгэж байна гэж шинжээчид үзжээ.

Харин Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийсэнтэй холбогдуулан цэргийн парадын цар хүрээг хумих болов уу гэж зарим шинжээч таамаглаж байсан юм.

АНУ-ын эх газарт хүрэх чадвартай, цөмийн цэнэгт хошуу тээгч, тив алгасагч баллистик пуужинг цэргийн парадад оролцуулах нь бусад орны хувьд өдөөн хатгалга гэж харагдах юм.

Өнгөрсөн зургадугаар сард Ким Жөн Ун Дональд Трамп нар уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн арга хэмжээ авахаар тохиролцсон боловч уг тохиролцоонд уг үйл ажиллагааны механизм, цаг хугацааны талаар дурдаагүй билээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ