Дорноговийн оюутнууд нутагтаа их, дээд боловсрол эзэмшинэ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-09-11 13:13:09
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оныг Хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласан Дорноговь аймаг боловсролын салбарт нэр бүхий хувийн их, дээд сургуультай хамтран ажиллаж байна.
2018-2019 оны хичээлийн жилд Дорноговь аймгийн харьяат таван оюутныг “Газарчин” дээд сургуульд 15 хувийн хөнгөлөлттэй, 15-35 насны залуусыг “Хангарьд” фитнес төвд  40 хувийн хөнгөлөлтэй, “Шижир хүлэг” авто сургуульд 30 хувийн хөнгөлөлттэй сурах гэрээ байгуулжээ.
Харин “Отгон тэнгэр” их сургуульд бакалаврын зэргээр орой эчнээ, гадаад хэлний орчуулга, эрх зүй, бизнесийн удрдлага, нягтлан бодох бүртгэл, сэтгүүл зүй, багш сургуулийн өмнөх боловсрол, магистрын зэргээр эрх зүй, гадаад хэл шинжлэл, боловсрол судлал, улс төр судлал, нягтлан бодох бүртгэл, санхүү банкны чиглэлээр оюутан элсүүлж хамтран ажиллаж байгаа аж.
Анги дүүргэлт бий болж сурах оюутнууд бэлэн болсон тохиолдолд “Отгон тэнгэр” их сургуулийн багш нар Сайншандад ирж сургалтын үйл ажиллагаа явуулна. Хот явж их зардал гаргахүйгээр орон нутагтаа академик боловсрол эзэмших боломжтой болсон нь говийн иргэдэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болно гэж албаныхан үзэж байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ