СҮХБААТАР: Хүүхдийн тасгийн ачаалал 3 дахин нэмэгджээ
Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр томуу, томуу төст өвчин аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд шилжжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал гурав дахин нэмэгдэж, 44 ортой хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 139 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
359 days