Уурхайчид амралтгүй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 10:49:05

Өвлийн улирал хаяанд ирсэн тул Нүүрст Хотгорын уурхайн ажилчид чөлөө завгүй ажиллаж байна.

 -Манай компани тавь орчим ажилчидтай. Бүхэл нүүрсийг 23 метр гүнээс авч ашиглаж байна. Машин тоног төхөөрөмж бүрэн, мэргэшсэн ажилчидтай болохоор жолооч нарыг ээлж дугаар хүлээлгэн хонуулдаг байсан хуучин уламжлалыг арилган нүүрсийг тухайн өдөрт багтаан ачиж өгөөд явуулдаг болсон. Мөн байгаль орчны байгууллагаас шаардсаны дагуу олон жилийн турш хуримтлагдан овоорсон 350 мянга орчим тонн нунтаг нүүрснээс жилд 50 мянга орчим тонныг  шигшээд ачуулж байна. Уурхайчид хагас, бүтэн сайн өдрүүдэд ч уртасгасан цагаар ажиллаж байна. Тэднийг үнэгүй хооллон, амралтын өдөр болон илүү ажилласан цагийн хөлс олгож байгаа болохоор идэвхтэй ажиллаж байгаа  гэж уурхайн гүйцэтгэх захирал А.Шаймурат ярилаа. 

Тус уурхай дээр сүүлийн жилүүдэд соёлын төв, халуун ус байгуулагджээ. Мөн сургуулийн хичээлийн байр ирэх онд баригдахаар болсон бол хүн эмнэлэг болон хүүхдийн цэцэрлэгийг шинэ байртай болгохыг хүсэн хүлээж байгаа ажээ.

Ш.Айзаря

Related news
Comments