Аймгийн газар нутгийн тал хувь нь бэлчээрийн нөөцтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-21 15:17:56

Аймгийн УЦУОША-наас бэлчээрийн төлөв байдлын мэдээг баг тус бүрийн бэлчээрийн ургац талбайн хэмжээ, ашиглах хугацаа, малын тоо зэрэг мэдээллийг үндэслэн тооцоолон гаргасан байна.
Тус аймгийн хувьд нийт газар нутгийн тал хувь нь бэлчээрийн нөөцтэй, тав хүртэл хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 35,0 хувьд гандуу байгаа бол нийт нутгийн 15,0 хувь нь гантай байна.
Бэлчээрийн даац багтаамж  олон дахин хэтэрсэн газар нутагт Баруун–Урт сумын 9 дүгээр, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Түмэнцогт, Баяндэлгэр, Онгон, Наран Түвшинширээ сумын багууд багтаж байна. Энэ жил аймгийн ихэнх нутгаар хур бороо оройтож орсоноос таана, хөмөл голлон ургаж, өвөл хаврын үндсэн бэлчээр болох хагд, борог өвс бага  байна. 

Г.Сүхээ

 

Related news
Comments