СҮХБААТАР: Монгол Улсын алдарт уяач У.Тамир ес дэх жилдээ шилдэг уяачаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-25 13:46:28

Баруун-Урт 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Жавхлант шарга МСУХ 2025 оны шилдгүүдээ шалгаруулахад Монгол Улсын алдарт уяач У.Тамир ес дэх жилдээ аймгийн шилдэг уяачаар тодров. Тэрбээр энэ жил улс, бүсийн наадмаас таван түрүү, долоон айраг хүртсэн бөгөөд Монгол Улсын шилдэг есөн уяачийн нэгээр нэрлэгдэж байна.

 

Тодруулбал, Их хурд наадамд их нас айргийн дөрөв, Үндэсний их баяр наадамд хязаалан айргийн тав, Өндөр гэгээний мэлмий гийсний 390 ой, Хангайн бүсийн хурд-2025 уралдаанд их нас түрүү, соёолон айргийн гурав, хязаалан аман хүзүү, шүдлэн түрүү,  Увс аймгийн түүхт 100 жил, Баруун бүсийн уралдаанд азарга түрүү, соёолон түрүү, хязаалан түрүү, сонгомол дээд нас айргийн гурав, сонгомол бага нас айргийн дөрөв, айргийн тавд тус тус хурдалжээ.


У.Тамир энэхүү амжилтаараа Монгол Улсын манлай уяач цолны болзлыг хангаад байгаад бөгөөд Могол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус цолоо хүртэхээр болжээ.


 

Жавхлант шарга МСУХ 2025 оны Түмэнцогт сумын "Түмэн адуу" МСУХ-ны шилдэг салбар холбоогоор шалгарлаа.

 

Энэ үеэр Сүхбаатар аймгаас 21 жилийн дараа их насны морио улсын наадамд түрүүлгэсэн Баруунрт сумын уяач Л.Анхбаатар, МУТМУяач С.Төмөр-Очир, аймгийн алдарт уяач У.Соронзонболд нарыг Монголын МСУХ-ны дээд шагнал "Эрдэнийн очир" одонгоор шагнав.

 

 

Related news