Халамж хүртэгсдийн тоо буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-05-21 21:14:14
Yesukheitumur Tumurbaatar

Энэ оны 4 дүгээр сарын байдлаар 48390 гаруй хүнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулсан нь урьд оноос 455 -аар буурчээ.

Халамжийн үйлчилгээ хүртэгсдэд нийтдээ 5,2 тэрбум төгрөг зарцуулсан нь 2015 оноос 20 гаруй хувь буюу 1тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Олгосон тэтгэвэр тэтгэмжийн 44,4 хувийг хүүхдэд, 17 хувийг халамжинд, 9 хувийг жирэмсэн болон нярай эхчүүдэд, 4,9 хувийг бусад нөхцөлт тусламжинд, 0.6 хувийг алдар цолтой хүмүүст, 2.2 хувийг өндөр настангуудад зарцуулжээ.

2016 оны 4 сарын байдлаар нийгмийн халамжийн дундаж тэтгэвэр 101500 төгрөг байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news