Бага насны хүүхдүүд амиа алдах нь цөөнгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-05-21 21:54:27
Yesukheitumur Tumurbaatar

Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжаа сулруулснаас болж, бага насны хүүхэд амиа алдах тохиолдол цөөнгүй гарч  байна.

Тухайлбал:5 сарын 13-нд 6 настай хүүхэд дүүгээ хороосон, нэг настай хүүхэд үхэрт мөргүүлж амиа алдсан, 9 настай хүүхэд төмөр дээр унаж хүнд бэртээд байна. Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг Төв аймгийн Цагдаагийн газар онцгойлон анхаарууллаа. Тус аймагт өнгөрсөн долоо хоногт нийтдээ 30 гаруй гэмт хэрэг бүртгэгдснээс зам тээврийн осол, хулгай, танхай тус бүр долоо, гал түймэр гурав, бусад төрлийн зургаан хэрэг үйлдэгджээ.

 Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Related news