Шувуучлалын наадмыг 30-аад орны жуулчид сонирхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 12:33:44

Баян-Өлгий аймгийн Сагсай суманд өнгөрсөн бямба, ням гарагт бүргэдийн наадам 13 дахь удаагаа зохиогдлоо.

Наадмыг тус сумын Засаг дарга байсан К.Болат, «Орог саарал» компанийн захирал Ч.Канат нар зохион байгуулав. Наадамд гадаадын гуч орчим орны 250 орчим жуулчид болон долоон сумаас жар гаруй бүргэдчин оролцож, гарамгай бүргэдийн сурамгай зан, эр зориг болон тэмээний уралдаан, хүүхэн хөөх, мөнгө шүүрэх, арьс булаалдах зэрэг үндэсний тоглоом наадмыг үзэж сонирхлоо.

Харин Монголын бүргэдчдийн холбоо ТББ-аас 16 дахь удаагаа зохион байгуулагдах томоохон наадам аравдугаар сарын 3, 4-нд Бугат сумын нутаг Саят толгойд болж гадны 500 орчим жуулчид оролцохоор болж байна гэж уг холбооны тэргүүн С.Медеухан мэдээллээ.

Ш.Айзаря

Related news
Comments