Баяннуур сум Ургацын баяр хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 15:55:28

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй хүнсний ногоо тариалагчдын өдөрлөгийг Баяннуур суманд  зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр  бүлгийн гишүүд нь тус сумаас зохион байгуулж буй “Ургацын баяр-2015” үзэсгэлэн худалдаанд оролцож, хурааж авсан хүнсний ногооны төрлүүдээс дэлгэж иргэдэд сонирхууллаа.  

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээний хүрээнд  зургаан га газрыг хаших материал болон төмсний үр худалдан авахад зориулж нэг  га газарт гурван сая төгрөгөөр тооцож, нийтдээ арван найман сая төгрөгийн санхүүжилт хийж,  жараад тн төмс хурааж авсан байна гэж тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэдээллээ.

Ш.Айзаря

 

Related news
Comments