ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид түр үнэмлэхээ гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-01 16:23:00

Дорноговь аймгийн Сонгуулийн хороо тогтоол гаргаж тус аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдөд өнөөдөр хуулийн дагуу түр үнэмлэхийг нь олголоо.

Дорноговь аймгийн  2016 оны ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр тус аймгийн ИТХ-ын 31 мандатын 29 суудлыг МАН, 1 суудлыг АН авсан бол бие даагч нэг төлөөлөл сонгогдсон.

Дорноговь аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 41757 сонгогч бүртгүүлснээс 30435 сонгогч санал өгч ирц 72.89 хувьтай гарсан. Харин  зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 674 сонгогч санал өгчээ.

Х.Эрдэнэбулган

Related news