Ажлын байрны дасгал хийж хэвшив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-05 15:48:05

Дорноговь аймгийн ЗДТГ-ын чийрэгжүүлэлтийн кабинетаас  төрийн байгууллагын  албан хаагчид, иргэдэд эрүүл мэндийн дадал хэвшил олгох зорилгоор  ажлын байрны дасгал, амьсгалын дасгал, сэргээн засах эмчилгээ, сэтгэл зүйн дасгалыг зааж хэвшүүлж байна.

Ажлын байрны дасгалыг аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв зэрэг байгууллагууд тогтмол хийж  заншжээ.

Чийрэгжүүлэлтийн кабинетын эмч Ж.Сугар “Бид он гарсаар 5 мянга гаруй иргэнд ажлын байрны дасгал, хөдөлгөөнийг заасан. Хараагүй, гэрээсээ гарч чадахгүй байгаа хүмүүст зориулсан сургалт ч хийсэн.

Би 2010 онд Сингапурт сэргээн засах болон сэтгэл зүйн чиглэлээр сургагч багшийн сургалтад хамарч  байсан” гэлээ.

Х.Эрдэнэбулган

Related news