ИТХ-ын дарга Б.Лазатхан ахмадуудад зориулж мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:19:09

ИТХ-ын дарга Б.Лазатхан ахмадуудад зориулж мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрээр, Эрхэм хүндэт ахмад настан, азай буурлууд аа.Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн Ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 23 жил болжээ.

Монгол Улсын Засгийн газар,  аймгийн ИТХ-ын бодлогоос ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд  ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, ая тухтай сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Өнөөдөр манай аймагт статистик мэдээллээр 60 наснаас дээш 10,740 ахмадууд, үүнээс 4000 гаруй нь аймгийн төвд оршин суудаг юм.
Цаг тухайд нь хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй яваа зарим ахмадуудыг тодорхойлж, аймгийн ИТХ-аас тогтоол гаргаж,  МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлснээр  2015 онд
    “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор -20 ахмад,
    “Алтан гадас” одонгоор -98 ахмад,
    “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар -53 ахмад,
    “Цэргийн гавьяа”-ны одонгоор -1 ахмад,
     “Цэргийн гавьяа улаан туг”-ийн одонгоор -1 ахмад
    “Цэргийн хүндэт медаль”-иар -2 ахмад шагнуулсныг дуулгахад таатай байна.

 Манай аймгийн удирдлагын зүгээс жил бүр  амьжиргааны төвшин нь доогуур ахмадуудад түлээ, нүүрсний мөнгө,  Ахсу рашаанд 10 хоног эмчилгээний төлбөр  150 мянган төгрөг,г.м  ахмад настанд үзүүлэх  бүх үйлчилгээ, тусламжийг үзүүлж байна.

Цаашид  ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно.

Төр түмнийхээ түшиг болсон ахмадууд Та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе гэжээ.

 Ш.Айзаря

 

Related news
Comments