Харьцангуй өндөр ургац хураах аж ахуйн нэгж, иргэнийг нэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 22:36:41

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар ургац сайн авч байгаа аж ахуйн нэгж, иргэнийг нэрлэлээ.

Урьдчилсан балансаас үзэхэд үр тарианы ургацаар  Цээл сумын “Цээлийн хур”, “Давхар түрүү ”  “Дэвших түвшин”, Эрдэнэсант сумын “Шүрэн титэм”, Жаргалантын “Алтан залаа, Угтаалцайдамын “Элсэн цагаан”, Сүмбэрийн  “Октябрь сүмбэр” зэрэг аж ахуйн нэгж,  нэгжээс 13.0-16.0 цн, төмсний ургацаар Жаргалант  сумын “Жинсрэгт хайрхан”, “Дэлгэр-Уянга” ХХК-ууд 160-180 цн,  хүнсний ногоогоор Сүмбэрийн  “Миш маш” ХХК, Борнуур сумын иргэн н.Дуламсүрэн  Баянчмандманы “Эе тэнүүн”, Зуунмодын  Атрын шим  зэрэг иргэн, аж ахуйн нэгж  130-180 цн  ургац хураахаар тогтсон нь аймагтаа хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.

Ш.Шүрэнцэцэг

Related news
Comments