ДОРНОГОВЬ: Газрын дуудлага худалдаагаар 21.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-29 13:35:28

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт 88.4 хувьтай хэмээн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.

Өнгөрсөн онд 2008 байршилд 24800 га газар төлөвлөснөөс 23 мянга орчим га газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, үйлдвэр худалдаа болон бусад чиглэлээр 267 удаагийн газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулж, газрын дуудлага худалдаагаар 21.3 тэрбум төгрөгийг аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ

Related news