СЭЛЭНГЭ: Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-26 10:42:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Газар тариалангийн гол бүс Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэхийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +13+18 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө +15+17 градус дулаан байна.

5 дугаар сарын 27-31-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 27-нд нутгийн баруун болон өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +2+7 градус, өдөртөө +17+22 градус дулаан байна.

Related news