Ерөнхий боловсролын сургуулийн хичээлд зохицуулалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Засаг даргын тамгын газар хамтран орон нутгийн сонгуульд иргэдийг идэвхитэй оролцуулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хичээлд зохицуулалт хийв.
Орон нутгийн сонгуулийн өмнөх хоёр өдөр буюу 10-р сарын 17,18-ны өдрүүдийн хичээлийг урагшлуулж 10-р сарын 1,2-ны амралтын өдрүүдэд нөхөж хичээллэхээр болов. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэдийн хүүхдүүд амарч аав ээждээ туслан иргэд сонгуульдаа идэвхитэй оролцох боломж бүрдэх ажээ.
Б.Гантуяа