ОРХОН: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай хариуцлагын гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-22 16:43:31
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран  ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай хариуцлагын гэрээ байгууллаа. 

Гэрээнд, хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн ойр орчимд гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, худалдаа, үйлчилгээний газруудад хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бараа бүтээгдэхүүн худалдахыг хориглов.

Мөн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хүүхэд өртөж болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  сургуулийн орчин, тоглоомын талбайд үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж эрсдэлийг шалгах 19 үүргийг гэрээний дагуу хүлээж байна.   

Түүнчлэн Emongolia.mn системийн хүүхэд хамгааллын ekids цонхыг эцэг эхчүүдэд таниулж, сурагчдад яаралтай дуудлага хийх зааварчилгааг тогтмол өгөхийг анхаарууллаа. 

Related news