ДАРХАН-УУЛ: Хог дүүрч буйг мэдээлэх төхөөрөмж суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-07-22 16:22:49

Дархан, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг жишиг цахим аймаг болох зорилтын хүрээнд хийж буй ажлын нэг нь хогийн савны мэдрэгч төхөөрөмж юм. Тодруулбал, орон сууц хорооллын гадна байрлах хог төвлөрүүлэх саванд дүүрсэн эсэхийг мэдээлэх 200 ширхэг төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн байна.


Тухайн мэдрэгч нь хогийн сав дүүрсэн тохиолдолд сул байгаа автомашинд газрын зургийн дагуу мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Ингэснээр орчны бохирдлоос урьдчилан сэргийлж, хогийг цаг тухай бүрд ачиж, тээвэрлэх боломжтой болж байна.




Мөн хог дүүрэх дөхсөн эсвэл дүүрсэн тохиолдолд иргэд тухайн хогийн саванд байрлуулсан товчлуурыг дарснаар мэдээлэл дамжуулах боломжтой аж.




Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ хамтран 21 аймгаас анх удаа жишиг цахим аймаг болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хяналтын систем буюу мэдрэгчтэй төхөөрөмж суурилуулах ажлыг хийж байна гэж аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа мэдэгдлээ.

Related news