БАЯН-ӨЛГИЙ: Хүн амын 84.1 хувь нь интернэт хэрэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-08 16:31:47

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Статистикийн байгууллагаас гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн интернэт хэрэглэгчдийн тоо энэ оны хоёрдугаар сарын байдлаар 92.1 мянгад хүрэв.


Энэ нь тус аймгийн нийт суурин хүн амын 84.1 хувь нь интернэт хэрэглэж байна гэсэн үг юм.


Интернэт хэрэглэгчдийн тоо 2020 онтой харьцуулахад 14.1 мянгаар нэмэгджээ. Нийт хэрэглэгчийн 88.9 мянга нь үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын, 3.2 мянга нь гэрээт интернэт хэрэглэгч байгаа.


Баян-Өлгий аймаг нь интернэт хэрэглэгчдийн тоогоор баруун бүсэд тэргүүлж байна. Тухайлбал, хөрш зэргэлдээ Ховд аймгийн интернэт хэрэглэгчдийн тоо 87 мянга бол Увс аймаг 75.9, Завхан 83.2, Говь-Алтай аймаг 60.5 мянган хэрэглэгчтэй. 

Related news