Багийн төвд мини маркет ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-19 21:38:49

Говь-Алтай аймгийн Цээл сумын “Ихэр таян” хоршоо гишүүддээ үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Дэрстэй багийн төвд хоршооныхоо салбарын хашаа, агуулах бүхий Мини маркет барьж ашиглалтад орууллаа.

Уг хоршоо Дэрстийн голд махны чиглэлийн үхэр үржүүлж байгаагийн зэрэгцээ хадлан бэлтгэх, хүнсний ногоо тариалахаар талбайгаа хамгаалж шаардлагатай техник, тоног төхөөрөмжөө авч бэлтгэсэн байна. Гишүүд малчиддаа зээл олгох, тэдний бэлтгэсэн түүхий эд, ноос, ноолуурыг зуучлан бөрлуулах хэрэгцээт бараа таваараар нь хангахын дээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч байна гэж тус хоршооны захирал Ц.Амьбөх ярьлаа. 

                                                                            Ш.Цоодол

Related news