Фото: Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 1 /BBC/. Он сар өдөр солигддог олон улсын шугамаас холгүй орших Номхон далайн Кирибати олтригийн нэгэн арлын оршин суугчид шинэ оныг хамгийн түрүүнд угтдаг бол хамгийн эхний сүрлэг ёслолын буудлагыг Сидней хотод буудууллаа.
Шинэ Зеландын Окленд хотын телевизийн цамхгаас буудуулсан шинэ жилийн ёслолын буудлага онцгой гайхалтай харагдаж байв.
Сиднейн алдарт салютыг өөрийн нүдээр үзэхийн тулд олон мянган хүн халуу төөнөсөн нарны дор хэдэн цагаар зогсож буй нь.
Хятадын хөдөө тосгонд Шинэ жилийн баярын өдөр зэгсээр хийсэн лушэн гэдэг үлээвэр хөгжмөөр тоглодог.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний шинэ жилийн мэндчилгээг Бээжингийн иргэдэд том дэлгэцээр дамжуулав.
Япончуудын хувьд ариун дагшин хэмээн тооцогддог Фүжи уулын дээгүүр Нар мандаж буй дүрсээр Токио хотын захиргааны байрыг гэрэлтүүлжээ.
Токио хотод орон нутгийн цагаар он солигдох мөчид Токүдай-зи сүмийн аварга том хонхыг цохидог уламжлалтай.
Өмнөд Солонгосчуудын хувьд ням гарагт болсон онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан гашуудал зарлаад байгаа үед шинэ оноо угтлаа. Энэ удаад тус улсад нийтийн баярыг цуцалж, Сөүл хотын төвд байрлах Босингак павильон дахь уламжлалт хонхны дуу чимээгүйхэн сонсогдов.
Буддын лам нар Бангкокийн хойд хэсэгт орших Нахон-Саван мужийн сүмд мөргөл үйлдэж байна
Индонезын Бали арал дээр ийм хувцастай бүжиглэдэг уламжлалтай.
Испанид Шинэ жилийн өдөр 12 ширхэг усан үзмийг шөнө дунд цагийн зүү цохилох эсвэл хонх цохих бүрээр нэгийг иддэг заншилтай.
Дани улсад шинэ жилийн өмнөх өдөр хөршүүддээ найрсаг ханддаггаа илэрхийлж үүдэнд нь таваг хагалдаг заншилтай.
Латин Америкийн орнуудад шинэ оныг тод өнгөтэй дотуур хувцас өмсөн угтдаг. Шар өнгийн дотуур хувцсыг ирэх жилдээ эд баялгаар дүүрэн байхыг, харин улаан өнгийн дотуур хувцас нь хайр дурлалтай учирна гэж бэлэгддэг ажээ.
Бангкок дахь шинэ жилийн ёслолын буудлага
Энэтхэгийн Мумбай хотын далайн эрэг дээр шинэ оноо угтаж буй хос
Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа дахь шинэ жилийн баярын гэрлийн шоу
Истанбул хотын Истикляль гудамж
Их Британийн олон хотод цаг агаарын таагүй байдлын улмаас салют буудуулах зэрэг баярын үйл ажиллагааг цуцалжээ. Олон бүс нутагт хүчтэй салхи шуурга, цас орж, бороо орохыг анхааруулж байна.
Гэхдээ энэ онд 25 дахь жилдээ Темза мөрний эрэг дээр Лондоны шинэ жилийн ёслолын буудлагыг хийжээ.
Шоуны бүх тасалбар аль эрт зарагдаж дууссан байна. Лондоны эрх баригчид хотын оршин суугчдыг "шоуг зурагтаар үзэх эсвэл нийслэлийнхээ хосгүй өвөрмөц газруудад 2025 оноо угтахыг" уриалжээ.