ДОРНОГОВЬ: Орсон буур
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тэмээ бол говь нутгийн үзэсгэлэнг шингээсэн, энэ нутагт идээшин дассан сүрлэг том биетэй мал юм.
Тэмээний эцэг мал орсон буурын тухай товч өгүүлье. Буурын ороо орох цаг нь цаг агаарын байдал, тарга хүч, биеийн онцлог, наснаас хамааран харилцан адилгүй байдаг аж. Ороо орох цаг нь ойролцоогоор 12 сарын дунд үеэс гуравдугаар сарын сүүлч хүртэл хугацаанд тодорхой үе шаттай 100 орчим хоног үргэлжилдэг байна.
Орсон буурын биеийн байдал, гаднах өнгө төрх нь
өмнөхөө илүү хүчирхэг, сүртэй болдог төдийгүй барааг
нь харахаас ч сүрдэм, сүрлэг юм. Амаар нь дүүрэн цагаан хөөс сагарч, цээж нь
хүнгэнэн ер бусын дуу хоолой гарах
төдийгүй эзнээс нь өөр хүн ойртоход ч бэрх байдаг.