УВС: Улсын аварга малчид, тариаланчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ жилийн улсын аварга
малчид, тариаланчид, тариаланч хамт олон тодроод байна. Улсын хошой аварга малчнаар Өлгий сумын Чаргат багийн малчин
Цэвээний Доржсүрэн тодорчээ.
Харин Улсын аварга малчнаар Сагил сумын Өндөрмод багийн малчин Сүрэнжавын Батнасан, Баруунтуруун сумын Баян-Айраг багийн малчин Норовын Цэрмаа, Наранбулаг сумын Алдар багийн малчин Дэвээгийн Даваасамбуу, Тэс сумын Нуур багийн малчин Чойжилын Ням-Оргил, Хяргас сумын Хайрхан багийн малчин Дамиасүрэнгийн Баярсайхан, Тариалан сумын Бургастай багийн малчин Салбаагийн Ядамцоо нар шалгарсан байна.
Мөн Өндөрхангай
сумын Цалуу багийн малчин Чулуунбаатарын Галтбаатар, Завхан сумын Хармагт багийн малчин
Баасайн Аюурзана, Бөхмөрөн
сумын Хар алтат багийн малчин Цэвэгжавын Цэндсүрэн, Зүүнхангай сумын Жаргалант багийн
малчин Доржбалын Даваасамбуу нар Улсын аварга малчнаар тодорчээ.
Улсын аварга тариаланчаар Улаангом сумын иргэн Наржавын Басан, Баруунтуруун сумын иргэн Мянганбаярын
Болдбаатар нар шалгарсан бол Улсын
аварга тариаланч хамт олноор Баруунтуруун
сумын “Уянга соёо” ХХК, “Усжуулах”
ХК-иуд шагнуулжээ.