З.Нарантуяа: Хөгжлийн банк цаашид хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-12 16:36:37

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа өнөөдөр “Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк арилжааны банктай ижил түвшний зээл гаргадаг байсан бол одооноос хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг босгодог банк болох тогтолцооны өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна” хэмээн мэдээллээ.


Тус банк сүүлийн 3 жилд зээл барагдуулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан байна. Тиймээс Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслийг батлуулахаар ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтжээ.


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа мэдээлэлдээ, “Хөгжлийн банк бүх салбарт хөрөнгө оруулалт хийх бололцоогүй, зорилтот зах зээл рүүгээ оновчтой, үр өгөөжтэй санхүүжилтийг хийх болно” хэмээв.

 

Related news