Сэлэнгийн нутгаар цасан шуургатай гэж анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-26 20:48:32

Маргааш буюу 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутгаар нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, зарим газраар 6-11 м/сек хүрэхийг аймгийн УЦУОШТөвөөс урьдчилан анхааруулж байна.  

Үүнд:-Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах

-Хүчтэй цасан шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх

-Аян замд гаргахаас зайлсхийх, зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явах

-Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 7036105, Мандал-70367101, Сайхан-70368101, Баянгол-70369101, дугаарын утсанд мэдэгдэхийг аймгийн ОБГ, аймгийн УЦУОШТөвөөс анхааруулж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news