Цагааннуурт шатдаг хийн үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 12:45:44

Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь эдийн засгийн чөлөөт бүсэд шатдаг хийн үйлдвэр байгуулагдахаар болов.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн А.Бакей Канад Улсын төлөөлөгчидтэй саяхан хэлэлцэж тохиролцсон, удахгүй мэргэжилтнүүд нь ирж судалгаа хийх юм байна.

Уг чөлөөт бүсэд үйлдвэр үйлчилгээ явуулах боломж бүрдсэн ч аймаг орон нутгийн хүмүүс энэ ажилд зориглон оролцохгүй байна гэж чөлөөт бүсийн захиргаанаас мэдээллээ. Ийм байдал бүсийн харуул хамгаалалт, гаалийн алба бүрэн бүрэлдээгүйгээс шалтгаалж байгаа бололтой.

Ш.Айзаря

Related news