ТӨВ: Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулсан 499 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-24 15:45:11

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Энэ онд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулсан 323,39 га талбайд техникийн, 176,29 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж нийт 499.62 га талбайг нөхөн сэргээжээ.


Тухайлбал, 26 аж ахуйн нэгж 308,53 га талбайд, техникийн 176,29 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Бичил уурхайн зургаан нөхөрлөл 5,9 га талбайд техникийн нөхөн сэргээлт, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 8,9 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг тус тус хийжээ.

 

Related news