"Наполи" гуравдахь удаагаа Италийн Супер цомыг хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар
сарын 23. /ТАСС/. Өчигдөр Саудын Арабад болсон Италийн Супер цомын тэмцээний
финалын тоглолтод “Наполи” баг “Болонья”-г 2:0 харьцаагаар хожлоо.
Эр-Рияд хотын "Аль-Авваль Парк" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын явцад “Наполи”-гийн хоёр гоолыг Бразилын хөлбөмбөгчин Давид Нерес 39 дэх ба 57 дахь минутанд оруулжээ. Ингэснээр “Наполи” баг Италийн Супер цомын эзнээр гуравдахь удаагаа тодорсон бөгөөд өмнө нь 1990 ба 2014 онуудад уг цомыг хүртэж байв. Харин “Болонья” баг финалд анх удаагаа шалгарсан байна.
“Наполи” баг өнгөрсөн улиралд Италийн аваргаар дөрөвдэх удаагаа шалгарсан бол “Болонья” багийн хөлбөмбөгчид Италийн цомыг гуравдахь удаагаа өргөсөн юм.
Өнгөрсөн онд Италийн Супер цомын
эзнээр “Милан” баг шалгарсан бөгөөд финалд “Интер”-ийг 3:2 харьцаагаар хожжээ.
Уг цомыг хамгийн олон удаа буюу 9 удаа хүртсэн баг бол Турины “Ювентус” юм.