ТӨВ: Цэвэр усны хангамжийг үе шаттайгаар сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-28 23:00:50

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын цэвэр усны хангамжийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд "Төв Чандмань" дулааны эрчим хүчний газрын ус дамжуулах 3 дугаар төвд Зуунмод сумаас 17 сая төгрөгийн санхүүжилтээр цэвэр усны өргөлтийн насос хүлээлгэн өглөө.


Уг насосыг ашиглалтад оруулснаар Зуунмод сумын хэмжээнд цэвэр усны хангамжийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах нөхцөл бүрдэж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломжтой болж байна.


"Төв Чандмань" ДЭХГ-ын дарга Д.Баярбат, Зуунмод сумын усан хангамжийн эх үүсвэр Хөшигийн хөндийгөөс 3 гүний худагт олборлолт хийж 1 болон 3 дугаар өргөх станцаар дамжиж нөөцийн сав болон төвийн цагираг систем рүү усаа шахдаг бүтэцтэй. Цэвэр усны системд нөөц тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг ч 1 дүгээр өргөх станц өнөөг хүртэл ганц насосоор ажиллаж өнөөдрийг хүрсэн. Харин шинэ насос суурилснаар нөөцтэй, сэлгэн ажиллах боломж бүрдэж, усан хангамжийн найдвартай ажиллагаа сайжирч байгааг тодотголоо.

 

 

Related news