ОБА-ны алба хаагчид айл бүрээр зочилж, зөвлөмж өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:23:07

Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Онцгой байдлын албаны 20 гаруй албан хаагч ахуйн гал түймрээс сэргийлэх зөвлөмжийг өрх бүрт  өгч байна.

10 сарын 1-ээс эхэлсэн уг ажилд “Гал унтраах, аврах 24-р анги” зургаан хэсэг болж, дөрөв, тав, зургадугаар багийн 4000 гаруй өрхөөр зочилж,зуух,үнс нурам, цахилгааны аюулгүй байдалд хяналт тавьж, зөвлөгөө өгчээ. “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй уг ажил 10 сарын 15-нд дуусах аж.

Ш.Шүрэнцэцэг

Related news