Өвчтэй хонь худалдсан малчинд хуулийн хариуцлага ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-23 11:23:14

Дундговь аймгийн онцгой комиссын ажлын хэсэг хонины цэцэг өвчний голомт үүсч хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа Баянжаргалан, Говь- Угтаал суманд ажиллав.

Энэ үеэр  Баянжаргалан сумын малчин Д. Б хонины цэцэг өвчний шинж тэмдэгтэйгээр тусгаарлан ялгасан тавь гаруй хонийг гарал үүслийн бичиггүйгээр худалдаж, нутаг дэвсгэр хэсүүлсэн зөрчил илэрсэн байна. Үүнд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ. Мөн өвчтэй хонь зах зээлд борлуулсан зөрчлийг давтан гаргасан ченжийг цагдаагийн газраар шалгуулахаар ажлын хэсэг мэдэгдсэн байна.

Эдгээр сумын 8 малчин өрхийн 540 гаруй хонь цэцэг өвчний шинжтэйгээр тусгаарлаад байсан бөгөөд тусгаарласан хонинд ажлын хэсэг үзлэг хийж, 27 хонийг устгасан байна. 4 өрхийн хониноос дээж авч Улсын МЭАЦ- ийн төв лаборторит явуулжээ.

Т. Отгонтуяа

 

Related news