"Лалын улс"-ыг дэмжигч 5 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-21 15:13:50

СӨҮЛ. /NHK/. Тэсрэх бөмбөг хийхэд ордог материалыг хууль бусаар Өмнөд Солонгосын хил нэвтрүүлэх гэж байсан гадаадын таван иргэнийг тус улсын тагнуулын байгууллага илрүүлжээ.

Аммонийн нитрат хил нэвтрүүлэх гэж байсан “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг дэмжигч таван этгээдийг баривчиллаа гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газар парламентын хороонд мэдэгдсэн байна.

Мөн “Лалын улс”-д нэгдэхээр завдсан хоёр иргэний паспортын хугацаа дууссан байсныг илрүүлжээ.

“Лалын улс”-д нэгдсэн 20 орчим настай өмнөд солонгос залуугийн талаарх мэдээлэл тавдугаар сараас хойш алдагдсан гэж мэдэгдэлдээ дурджээ.

Уг залуу нэгдүгээр сард Туркийн өмнөд нутгийн зочид буудлаас алга болсон бөгөөд улмаар “Лалын улс”-д нэгдсэн болох нь батлагдсан байна.

Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дэх болон хилийн чанад дахь босогчдын бүлэглэлтэй тэмцэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа тагнуулын байгууллага дурджээ.

Д.Нямтулга

 

Related news