Үндэсний супер лигт 9 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улирал энэ сарын 31-нд эхлэх байсан ч хойшилж, ирэх сарын 21-нд эхлэхээр тов гарчээ.
Супер лигийг легионер тоглогчдын сонголт, монгол тоглогчидтай байгуулах гэрээнүүд цэгцэрч дуусаагүй, бэлтгэл бүрэн хангагдаагүй тул түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн улирдлагууд тавьсны дагуу ийнхүү хугацаа хойшлов. Багуудын бүрэлдэхүүн, тоглогчдын шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 11-ний өдөр албан ёсны мэдүүлгээ МҮСБХ-д өгснөөр баталгаажих юм.
Супер лигийн өнгөрсөн улиралд түүхэнд байгаагүй хамгийн олон баг буюу 11 баг өрсөлдсөн. Харин шинэ улиралд одоогоор 9 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Д.Өлзий
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
3 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
11 days