Улаан эсэргэнээс сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:20:39

Манай улсын зарим хэсэгт илрээд эхэлсэн улаан эсэргэнэ өвчний халдвар тус аймагт хараахан илрээгүй. Гэсэн ч эрүүл мэндийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Голдуу агаар дусал болон болон өвчтөнүүдээр дамжин халдаж, хүүхдүүд ихэвчлэн өвддөг энэ өвчнөөс сэргийлэхийн тулд орчны ариун цэвэр, эрүүл ахуйн журам горимыг хатуу чанд сахих, даарч бээрэхээс биеэ хамгаалах, амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэх, халуурч өвдөөд эхэлсэн тохиолдолд эмнэлэгт хандахыг эмч нар зөвлөж байна.  

                                                                                  Ш.Айзаря

 

Related news