Шатахууны үнэ буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 11:15:59

Баян-Өлгий аймагт шатахууны үнэ хямдарч, төвийн бүсийн шатахууны үнэтэй ижил төвшинд хүрлээ.

А-92 бензиний үнэ урьд нь 1830 төгрөг байсан бол өнөөдрөөс 1660 төгрөгөөр худалдаалагдаж эхэллээ. Өчигдөр алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг төвийн бүсийн шатахууны үнэтэй ойролцоо төвшинд хүргэх арга хэмжээний нээлт болж, нээлтэд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей,  аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен нар оролцлоо.

Ш.Айзаря

Related news