Эзэн хаан Акихитог хаан ширээнээс нь буулгах тухай хуулийн төслийг парламентын доод танхим дэмжлээ
ТОКИО./TASS/. Японы парламентын доод танхим баасан гарагт Японы эзэн хаан Акихитог хаан ширээнээс нь буулгаж, угсаа залгамжлагч ханхүү Нарүхитод эрх мэдлийг нь шилжүүлэх тухай тусгай хуулийн төслийг дэмжжээ. Уг хуулийн төслийг Либерал Ардчилсан нам болон эрх баригч эвсэлд багтдаг “Шинэ Комэйто” намаас сонгогдсон депутатуудын олонх нь дэмжсэн байна.
2942日