Хар салхи, үерийн улмаас АНУ-д 48 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-30 14:23:47

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-д орсон их хэмжээний бороо болон хар салхины улмаас амиа алдагсдын тоо 48-д хүрчээ.

Үер болон борооноос үүдэлтэй ослын улмаас АНУ-ын таван муж улсад 27 хүн амиа алдсан байна. Өвлийн улиралд ховорхон тохиолддог хар салхи АНУ-ын өмнөд нутгийн мужууд, тухайлбал, Техасыг дайран өнгөрсний улмаас 20 хүн амиа алджээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын баруун нутгийн мужуудаар их хэмжээний бороо орж, Миссури муж улсын зүүн нутгийн ихэнх хэсгээр үер буусан байна. Үүний улмаас олон орон сууц сүйдэж, үерт автсан байна.

Миссури муж улсын захирагч онцгой байдал зарлаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ. Мөн Миссури муж улсын нутгаар дайран өнгөрдөг Миссисипи мөрний усны түвшин нэмэгдэж, эргээсээ хальсан байна. Ирэх өдрүүдэд үер бууж болзошгүй тухай цаг агаарын байгууллагууд сэрэмжлүүлэв.

Д.Нямтулга

 

 

関連ニュース