Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-16 12:09:17

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК энэ сард багтаан Замын цагдаагийн газрын урд байрлах 35/6 кв-ын Олимп дэд станцын 6 кв-ын хуваарилах байгууламжийн өргөтгөл, трансформаторын чадлыг томсгон солих ажлыг хийж дуусгана хэмээн мэдэгдлээ.

Мөн нисэх орчимд шинээр 110/35/10 кв-ын дэд станц холбогдох гэж байгаатай холбоотой 110/35/10 кв-ын Яармаг дэд станцыг 35 кв-аар тэжээх ба түгээх сүлжээнд горимын өөрчлөлтүүд хийнэ. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлөвлөсөн 20 цэгт ф250-ф800 мм диаметртэй 4305 м шугамын засвар шинэчлэлийн төлөвлөсөн хугацаанд бүрэн хийж дуусчээ. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагыг өвөлжилтийн бэлтгэлээ ханган, дулаан алдагдлыг бууруулах чиглэлд анхаарч цонх, хаалгаа дулаалахыг уриалав.

関連ニュース
コメント