Америкийн тусгай хүчний 10 мянга орчим цэргийг 80 оронд байрлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Америкийн тусгай хүчний 10 мянга орчим цэргийг дэлхийн 80 орчим оронд байрлуулсан тухай тус улсын Зэвсэгт хүчний Тусгай ажиллагааны командлалын тэргүүн, генерал Жозеф Вотел мэдээлжээ. Тэрбээр тус улсын Конгрессын Сенатын танхимын Зэвсэгт хүчний хэрэг эрхэлсэн хороонд үг хэлсэн байна.
“АНУ-ын тусгай хүчний 10 мянга орчим цэргийг дэлхийн 80 гаруй оронд байрлуулсан” гэж тэрбээр онцлон хэлжээ.
Тусгай хүчний цэргүүд эдгээр улсад “түнш орнуудын хүчний чадавхыг бэхжүүлж, дэмжлэг үзүүлэх, мөн терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах болон төлөвлөх ажил хийж байна” гэж Вотел онцлон дурдсан байна.
Д.Жаргал