ОХУ-Иорданы Засгийн газар хоорондын гуравдугаар уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-21 09:02:45

МОСКВА. /Sputnik/. ОХУ-Иорданы Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хөгжлийн гуравдугаар уулзалт энэ сарын 21-нд буюу өнөөдөр Амман хотноо эхэлнэ гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам мэдэгдэв.

Уулзалтыг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев даргална гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн жил хоёр улсын худалдаа 269 сая доллар хүрсэн нь 2014 оныхоос хоёр дахин буурсан үзүүлэлт болохыг ОХУ-ын албан ёсны статистик мэдээлэл харуулсан байна.

Оросын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, энэ сарын 21-22-нд шинжээчдийн уулзалт, 23-нд нэгдсэн уулзалт болно.

Д.Нямтулга

 

関連ニュース