Тед Крузыг Жеб Буш дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-24 15:48:27

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох сунгаанд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Крузыг дэмжихээ Флорида муж улсын захирагч асан Жеб Буш мэдэгдлээ.

Буш Өмнөд Каролина муж улсын сунгаанд ялагдсаныхаа дараа сонгуулийн кампанит ажлаасаа татгалзсан юм. Крузыг дэмжих талаар лхагва гарагт өөрийн “Twitter” хуудсандаа бичжээ.

Круз бол сонгогчидтой харьцах чадвараа харуулсан, зарчимч консерватив үзэлтэй, тууштай хүн хэмээн Буш дүгнэсэн байна.

Хүчтэй өрсөлдөгчид болох Круз, Огайо муж улсын захирагч Жон Касич нараас үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трамп нэлээд давуу түрүүлж байгаа билээ.

Бүгд найрамдах намын олны танил улс төрчид долдугаар сард болох тус намын их хурлаар ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчээр ялахын тулд зайлшгүй авах ёстой төлөөлөгчдийн дийлэнхийн саналыг авах Трампын боломжийг хаахыг оролдож байгаа юм.

Х.Сарнай

 

関連ニュース