Гал түймэр унтраах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сум түймрийн эрсдэл хамгийн өндөртэй сумаар
нэрлэгдэж буй. Тиймээс аймгийн Улаанзагалмай хороо /УЗХ/-ноос тус сумын ЗДТГ-т
20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий гал түймэр унтраах багаж хэрэгсэл, тоног
төхөөрөмж олгохоор шийдвэрлэснийг аймгийн УЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүд сумын
удирдлагуудад гардуулан өглөө.
Үүнд мотортой усны өрөг,
үлээгч аппарат, галын цохиур, хүрз, хувин, галын иж бүрэн хувцас гээд гал
унтраахад шаардлагатай бүхий л хэрэгсэл багтжээ. Энэ нь Австралийн Улаанзагалмайн санхүүжилт, МУЗН-ийн дэмжлэгтэйгээр төслийн хүрээнд хийж буй
хөрөнгө оруулалт юм.
Мөн олон нийтийн
оролцоонд түшиглэсэн гал унтраах багийн гишүүдийг чадавхжуулж, дадлагажуулах
сургалтыг шат дараатайгаар олгох юм байна. Улмаар тэд сайн дураараа сум орон
нутагт гарсан объектын болон тал хээрийн түймрийг унтраах ажилд оролцоно.