Л.Пүрэвсүрэн Кувейтийн Гадаад хэргийн сайдтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКУВЕЙТ. /KUNA/. Кувейтийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Гадаад хэргийн сайд, шейх Сабах Аль-Халед Аль-Хамад Аль-Сабах тус улсад айлчлал хийж байгаа Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзаж, хоёр улсын харилцааг бэхжүүлэх арга замыг хэлэлцсэн байна.
Кувейтийн Гадаад хэргийн яаманд ням гарагт болсон уг уулзалтын үеэр бүс нутаг болон олон улсын асуудлаар талууд хэлэлцээ хийжээ.
Тус уулзалтад Кувейтийн Гадаад хэргийн дэд сайд Халед Сулейман Аль-Жаралла, Гадаад хэргийн сайдын зөвлөх, шейх Ахмад Нассер Аль-Мохаммад Аль-Сабах, Гадаад хэргийн сайдын Азийн асуудал хариуцсан зөвлөх Али Аль-Саид болон Кувейтээс Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Иатим Аль-Фадли нар оролцсон байна.
Д.Нямтулга