Дүрвэгсдийг Грекээс Турк руу буцаах ажиллагаа үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-08 10:44:58

АФИН. /ВВС/. Европ руу нэвтэрсээр буй дүрвэгсдийн тоог бууруулах зорилгоор Турк болон Европын Холбооны /ЕХ/ хооронд байгуулсан гэрээний дагуу Грекээс Турк руу буцаах дүрвэгсдийн хоёрдугаар ээлжийг өнөөдөр явуулахаар төлөвлөжээ.

Эхний ээлжийн дүрвэгсдийг өнгөрсөн даваа гарагт Турк руу илгээсэн боловч Грекээс орогнол хүсэх цагаачдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хоёрдугаар ээлжийг илгээх ажиллагаа  хойшилсон байна. Гэвч өнөөдөр дүрвэгсдийг суулгасан хоёр усан онгоц Грекээс Турк руу хөдлөх ажээ.

Өнгөрсөн даваа гарагт 200 орчим цагаачийг Турк руу явуулсны ихэнх нь пакистанчууд байв.

Грект хууль бусаар нэвтэрсэн цагаачид тус улсад орогнох хүсэлт гаргаагүй эсвэл хүсэлтийг нь хүлээж аваагүй бол тэднийг Турк руу буцаана гэж Турк-ЕХ-ны гэрээнд  заажээ.

Д.Нямтулга

関連ニュース