“Камержуулалт” болзолт уралдаан өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Есөн сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдаан Ховд аймгийн Жаргалант суманд өрнөж байна. Уралдааны үйл ажиллагаа 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Иргэдийн
аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт
хэрэг, зөрчлийн гаралтыг
бууруулах, урьдчилан
сэргийлэх ажилд иргэд, олон
нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэр хорооллын
гудамж талбай, олон нийтийн газар, орц, аж ахуйн нэгж, байгууллагын гадна болон
дотор талыг камержуулахад энэхүү уралдааны зорилго чиглэж байна.
Энэхүү уралдаанд байгууллага, аж ахуйн нэгж, сууц
өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэд идэвх, санаачилгатай оролцохыг зохион
байгуулагчид уриаллаа.
"Аюулгүй орчин-иргэдийн
оролцоо" уриатай тус уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ИТХ,
ЗДТГ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар хамтран ажиллаж буй.