Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэрэг нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн
үед Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг өссөн
үзүүлэлттэй байна.
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар Ховд аймгийн Прокурорын газарт 26 залилах гэмт хэрэг бүртгэн шалгаж байна.
Үүнээс 13 нь цахим орчинд буюу
фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг луйвардаж, эд мөнгөний хохирол учруулсан
тохиолдол байгаа аж. Энэ нь аймгийн хэмжээнд өмнөх саруудтай харьцуулахад цахимд орчинд үйлдсэн залилах гэмт хэрэг тодорхой хувиар өссөн үзүүлэлт гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Тухайн
хэргийн шалтгаан, нөхцөлийг аймгийн Прокурорын газраас
тодруулахад
фэйсбүүк хаягаар нэвтэрч дотны хүмүүс, найзуудаас нь мөнгө залилж байгаа
асуудал нэлээд илэрсэн байна. Тиймээс
хэн нэгэн цахим орчинд мөнгө зээлээч гэж байгаа тохиолдолд яаран шилжүүлэг хийх
хэрэггүй. Тухайн хүнтэй уулзах, утсаар ярьж баталгаажуулах нь чухал гэж холбогдох
мэргэжилтнүүд анхаарууллаа.
Мөн иргэний хаяг руу нэвтэрч, танил
хүмүүсээс нь мөнгө гуйгаад байгаа гэмт хэргийг үйлдэхдээ төрсөн он, сар, өдөр
эсвэл утасны дугаар тааруулдаг. Нэвтрэх
нэр нь нууц үгтэйгээ адилхан бол үүнийг бүгд автоматаар тааруулаад хүний хаяг
руу нууцаар ордог.
Тиймээс иргэд өөрсдөө чанаргүй хамгаалалт хийхгүй байх хэрэгтэй гэлээ.