Спорт заал, бялдаржуулах танхим 09:00-21:00 цагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-23 17:56:37

Ховд /МОНЦАМЭ/. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга зарим үйлчилгээний байгууллагыг нээж, цагийн хуваарь тогтоох, мөн түр хориглох тухай хэд хэдэн шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Ховд аймгийн Засаг даргын 2020 оны А\824 дүгээр захирамжаар олон нийтийг хамарсан байгууллага, хамт олны шинэ жил, хурал цуглаан, спортын тэмцээн, соёл урлаг,, тоглоомын газруудын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд түр хориглолоо.

Харин спорт заал, бялдаржуулах танхим, үсчин, гоо сайхан, сургалтын төвийн үйл ажиллагааг нээж, ажиллах цагийн хуваарийг 09:00-21:00 цаг байхаар тогтоов. Коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх үүднээс эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм баримтлах юм. 


関連ニュース