Ховд аймаг энэ онд 90 бүтээлч ажил өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-04 10:43:58

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож буй. Иймээс 2021 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 90 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн байна.

Үүнтэй холбогдуулан хийх ажлын талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс санал авахаар болжээ. 

Тиймээс аймаг, орон нутгийнхаа тохижилт, бүтээн байгуулалтын ажилд оролцоогоо нэмэгдүүлж, санал өгөх хүсэлтээ иргэд Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар гэсэн цахим хуудсаар холбогдох боломжтой.  

Иргэдийн саналыг энэ оны гуравдугаар сарын 4-15-ны өдөр хүртэлх хугацаанд нээлттэй хүлээн авах аж.

 

関連ニュース